Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна

timelive.mn 2024-08-22

СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шугам угсралтын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

зураг

Тус нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэн өмнөх жилүүдэд борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан. Тиймээс тухайн байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт шугам хоолой угсарч, нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насосыг байршуулан, авто зам хэсэгт ус зайлуулах 11 ширхэг шүүрт худаг болон үзлэгийн худгийг угсарсан байна.

зураг

зураг

Нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарч байна. Ус зайлуулах шугам хоолойг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч бороо ихээр орж байгаа нь ажлын явцыг удаашруулж байна гэж ГУББГ-ын Далан сувгийн ашиглалтын инженер Д.Ариунбаатар хэллээ.

зураг

зураг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС