Цаг уурын байгууллагаас өнөөдөр ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Буянт, Байдраг, Хожуул, Түй, Заг, Онги, Шаргалжуут, Алтай нуруунаас усжих Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ.
Хэрлэн / Мөнгөнморьт/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 5-20 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-75 см даван хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Он гарснаас хойш 40 орчим нийтийн эзэмшлийн талбай, төмөр зам, цэвэр ус, цахилгааны эрчим хүчний байгууламж, эрчим хүчний тулгуур багана болон 55 орон сууцны зоорийн давхар усанд автжээ.
БОРООТОЙ ҮЕД АНХААРАХ ЗӨВЛӨМЖ:
- Гэрээсээ гарахдаа дулаан хувцаслах, шүхэр, усны гутлаа авах
- Автомашин барихдаа хурдаа багасгах, цаг хугацаагаа зөв тооцоолох
- Гол, усаар гатлахдаа зориулалтын гарц, гармаар гарах
- Өндөр хүчдэл, цахилгааны шонд ойртохгүй байх
- Урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авах.
2 cэтгэгдэлтэй
Program iz This is my first time pay a quick visit at here and i am really happy to read everthing at one place
Mygreat learning I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.