
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.
Нийслэлийн баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна.
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь таван метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж болж буйгаараа онцлог.
Нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, урд туслах зам 252 метр гэх мэтчилэн хоёр түвшний огтлолцолтой барина. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссан бөгөөд авто замын асфальт хучилт эхэллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
3 cэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.