Францын Парис хотод өнөөдөр буюу энэ сарын 28-наас есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх паралимпын наадамд 169 орны баг тамирчид оролцоно.
Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-ноос 29-ныг шилжих шөнө буюу 02:00 цагаас эхэлнэ. Сонирхуулахад Монголын багийн тугчаар паралимпын алт (2020), хүрэл (2016), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алт (2019), хошой мөнгөтэй (2017, 2021) Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон юм.
Паралимпын наадмыг “Centrall TV” шууд дамжуулна. Энэхүү “Парисаас ярьж байна” шууд дамжуулалтын нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч Чинзо буюу Б.Чинзориг ажиллахаар болжээ. Сонирхуулахад, “Парис 2024” паралимпын наадам нь есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.
0 cэтгэгдэлтэй