Олимпын наадмыг тавдугаар байраар дуусгасан үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонжаргалд энэ жилийн наадмын түрүү бөх дархан аварга Н.Батсуурь хоёр өрөө байр бэлэглэхээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
Дархан аварга Н.Батсуурь амлалтаа биелүүлж гавьяат тамирчин Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламжийг өнөөдөр гардуулан өгсөн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Түүнчлэн Д.Отгонжаргалд байрны батламж гардуулсны дараа Н.Батсуурь “Урамшуулал гэдэг бол цаашдаа улам их амжилт гаргах урам зоригийг бадраасан зүйл байдаг.
Тиймээс тив дэлхийн аварга, олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж алтан соёмбот далбаа, эгшиглэнт төрийн дууллаа цуурайтуулж яваарай” хэмээн амжилт хүссэн байна.
0 cэтгэгдэлтэй