Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад иржээ.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
В.А.Жанибеков хэлэхдээ Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан тусалж ирсэн болохыг дурдаад, аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг оросын ард түмэн ямагт санаж явдаг гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: БХЯ
0 cэтгэгдэлтэй