Г.Батсайхан: 16 дугаар сургуулийн урд талд борооны ус зайлуулах шугамтай боллоо. Үргэлжлүүлээд “Номин” төвийн уулзварт шугам угсарч байна

timelive.mn 2024-08-30

“Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд 370 метр борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дуусжээ. Үргэлжлүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө дуусгахаар ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

зураг

зураг

Энэ талаар “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолойг хийж дууссаны дараагаар суулт өгөхөөс сэргийлж дайрга асгадаг.

16 дугаар сургуулийн урд талын авто замын 370 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууссан. Үргэлжлүүлээд сургуулийн хойд талд “Номин” худалдааны төвийн урд уулзварт борооны ус ихээр тогтдог байршилд нэмж шугам угсрах ажлыг эхлүүлээд байна” гэв.

зураг