Төрийн тендерийг хувьдаа завшигч Б.Чинбат АН-аас Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна

timelive.mn 2024-10-2

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бүрэнзаяагийн Чинбат. Түүний гэр бүл тендерийн одтой болсон нь Б.Чинбатыг ИТХ-ын төлөөлөгч болсон цаг хугацаатай давхацдаг нь хачирхалтай.

Өмнөговь аймгийн ИТХ-д Монгол Ардын намаас нэр дэвшигч Ц.Будгэрэл, А.Амартөр нарын зүгээс нэгэн сайтад өгсөн мэдээлэлд Б.Чинбатын гэр бүлийн компани 22 тендерт шалгарсан байгааг нийтэд мэдээллэж ИТХ-ын төлөөлөгч нь өөрөө төсвөө баталж, өөрийн компаниар тендер авдаг нь зарчмын хувьд буруу “гажиг” тогтолцоо гэж шүүмжлээд байгаа.

Энэ нь үнэний ортой. Үнэхээр тэдний хэлсэн төрийн цахим мэдээллийн Opendatalab.mn санд Б.Чинбатын эхнэр С.Номинцэцэгийн эзэмшдэг “Говийн анир” ХХК нь 5 тэрбумын үнэтэй 22 тендер авсан нь ил болсон.

Түүний “Говийн анир” ХХК нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр, 2022 оны 08 сарын 29, 31-ний өдөр, 2023 оны 05 сарын 01-ний өдрүүдэд нэг дор хоёр ч тендерт шалгарсан гайхмаар амжилттай яваа.

Гэвч түүний сонгогдсон тойрог болох “Зүүнсайхан” 5-р баг “Говийн анир” ХХК шиг нь гялайх зүйлгүй. Иргэдийн амьдрал өдөр ирэх бүр доройтож Даланзадгад сумын хамгийн мартагдсан баг болоод удаж байна. Энэ газарт золбин нохой, шон хашаа нь нурж дутуу булсан нүх, итгэл алдсан иргэдийг л олж харна.

 

Б.Чинбатын зүгээс тойргийн иргэдийнхээ ахуй амьдрал, цаашдын ирээдүйг бодоогүй. Зөвхөн өөрийн гэр бүл, өөрийн компаниа хөгжүүлэхэд бүхий л чадлаа дайчилсан нь түүний унаж яваа LX570 маркын автомашин, гэр сууц, өөртөө зориулсан цэцэрлэгт хүрээлэнгээс нь харагдана.

Зүүн сайханд зам тавигдвал Б.Чинбатыг гэрт нь хүргэдэг. Нийт 5 тэрбумын төсөвтэй ч 3,2 тэрбум төгрөгөөр барьсан гэх “Даланбулагийн цэцэрлэгт хүрээлэн” царцсан. Энд ямар ч мод бут байдаггүй. “Цэцэггүй цэцэрлэгт хүрээлэн” болсон.

“Цэцэрлэгт хүрээлэн барих нь их цаг хугацаа ордог та нар мэдэхгүй байна” гэж Б.Чинбат уурлах боловч 4 жилийн хугацаанд үргэлжилсэн цэцэрлэгт хүрээлэнд одоогоор нэг ч цэцэг, нэг суулгац харагдсангүй.

Тэр цэцэрлэгт хүрээлэнгээр мэрэгшиж байгаа нэгэн. Өмнөговь аймагт төдийгүй Монгол Улсад дээгүүрт тооцогдох тоноглолтой Даланзадгад сумын “Дино парк” соёл амралтын хүрээлэнд урсгал засвар хийж үйл ажиллагааг нь сайжруулахаар Б.Чинбатыг томилсон. Төрийн олон байгууллага үнэ төлбөргүй туслалцаа дэмжлэг үзүүлж Өмнөговь аймаг 3 тэрбум төгрөг гаргасан боловч Б.Чинбатын гарын салаагаар урсаж өдгөө “Дино парк”-н үйл ажиллагаа урьдын хэвэндээ байгаа.

Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэвшүүлж хэрэгжүүлсэн “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд алслагдсан сум багийг үүрэн холбооны сүлжээгээр хангах, хамрах хүрээг нэмэгдүүлэх ажилд ихээхэн анхаарч төсвийг нэмэгдүүлсэн. Гэвч энэ бүхэн Б.Чинбатад хангалтгүй санагдаж ИТХ-ынэ төлөөлөгчийн эрх мэдлээ ашиглан жил бүр төсвийг нь хэд дахин нэмэгдүүлж ирсэн.

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамт суугаа ангийн нөхөд нь энэ талаар асуувал тэр “БИ ХОРЬ ГАРАН ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР” гэх алдарт үгээрээ амыг нь тагалдаг.

Үүрэн холбооны оператор Мобиком, Юнител зэрэг компаниудаас өөрийнх нь сүлжээг өргөтгөж байгаа Өмнөговь аймгийн санаачлагыг дэмжин дэд станцуудад шаардлагдах нарийн технологийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжүүдийг нь өөрсдөө үнэгүй өгч, суурьлуулдаг. Гэтэл сүлжээний өргөтгөлийн дэд станц барих төсөвт эдгээр төхөөрөмжийн үнийг хасалгүй суулгаж ирсэн. Энэ төхөөрөмжүүдийн үнэ хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл төсвөөс төхөөрөмжийн үнийг гаргаж авсан ч Юнител, Мобиком зэрэг компаниас үнэгүй аваад суурьлуулчихдаг овжин бизнес сэтгэсэн байж болзошгүйг Авлигатай тэмцэх газар анхаарч “Говийн анир” ХХК-н гүйцэтгэсэн ажлын төсөв, хийцлэл бүрийг хянаж үзэх шаардлагатай байна. Б.Чинбат мэтийн төсөв бараадсан тендерчдийн гараас ард түмний өмчийг хамгаалах нь та бидний үүрэг юм.