Монголд робот мэс заслын сургалтын төв нээгдлээ

timelive.mn 2024-10-3

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад AI буюу хиймэл оюун ухааныг анагаах ухаанд, тэр дундаа мэс засалд ашиглаад нэлээд амжилттай байгаа юм. Тэгвэл манай улс энэхүү технологийн ашиглан хавдар судлалын үндэсний төв өнөөдрөөс робот дээр суурилсан хагалгаанд эмч нараа бэлтгэж эхэлсэн аж.

Тодруулбал Робот мэс засал гэдэг нь хэвлийг нээхгүйгүйгээр хэвлийн хананд хамгийн баг зүсэлт хийхээр төлөвлөгдсөн өндөр нарийвчлалтай, мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд  тус аргыг нэвтрүүлээд арав гаруй жил болж байна.

Харин манай улсын хувьд өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв дээр Робот мэс заслын сургалтын төвийн нээлт болж, УИХ-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн анхны мэс заслын дасгалыг удирдлаа.

Робот мэс заслын сургалтын төвд цөсны хүүдий авах мэс заслын дасгалыг УИХ-ын гишүүн, гавьяат эмч Ж.Чинбүрэн шавь нартаа сургаж эхэлсэн аж. Мөн гавьяат эмч Ж.Чинбүрэн, “Робот мэс засал нь хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдлийг бууруулж, хагалгааны явцыг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг” гэсэн билээ. Тус сургалтад суусан эмч, мэргэжилтнүүд эхний 40-50 цагийн сургалтыг авсны дараа бодит хагалгаа хийх боломжтой болох аж.