ВLUE SKY-д хаясан тарваганы хэргийг цагдаагаас үргэлжлүүлэн шалгаж байна

timelive.mn Өчигдөр

НОБГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Аравдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүрэгт байрлах BLUE SKY-ийн гурван давхарт тарвага үлдээсэн. Мөн мэдээлэл өгсөн иргэн халуурч байна” гэх мэдээлэл ирсэн. Холбогдох байгууллагууд ариутгал хийж, тарвагыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр ноцтой шинж тэмдэг илрээгүй. Уг хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэв.