Монголын далбаатай агаарын хөлгөөр анх удаа Судан улсыг зорьсон энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

timelive.mn 5 цагийн өмнө

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн “Боинг 767” маягийн “Чингис хаан” хэмээх нэртэй агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн аравдугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн 225 цэргийн бие бүрэлдэхүүнийг амжилттай тээвэрлэн хүргэлээ.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нисч байсан бол 2023 оны аравдугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар 13 дугаар ээлжийн 230 энхийг сахиулагчид анх удаа Монголын далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг зорьсон. Харин тэд өнөөдөр /2024.10.18/ эх орондоо эргэн ирлээ.