НОБГ: Өнгөрсөн бямба гарагт “Шангрилла” -ийн кино театрт дахин гал гарсан гэх мэдээлэл худал

timelive.mn 4 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Шангри-ла”-ийн 3 давхарт гал гарч байна гэсэн дуудлага баасан гарагт /2024.10.25/ 19:52 цагийн үед Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж гал түймрийн тархалтыг 20:24 цагт зогсоож, бүрэн унтраасан. Тэгвэл бямба гарагт “Шангри-ла”-ын кино театрт дахин гал гарсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар бид ОБЕГ-аас тодруулахад, “Бямба гарагт гал гараагүй. Худал мэдээлэл” гэх тайлбарыг өглөө.

Эх сурвалж: ОБЕГ