Гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой

timelive.mn 4 цагийн өмнө

Гэр хорооллын айл, өрхийн зай хэмжээ алдагдаж гэр, байшингаа хэтэрхий ойрхон тулгаж барьсан нөхцөл байдал нь гал түймэр гарах эрсдэлийг дагуулж байна.

Галын аюулгүй байдлын үндсэн дүрэмд гэр, байшин хоорондын зай 5 метрээс багагүй байх ёстой хэмээн заасан байдаг.

Айл өрхүүдийг цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаж, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээг баримтлахыг зөвлөж байна.

Түүнчлэн үнс нурмыг ил задгай асгахгүй, үнсний савыг тагтай байлгаж, пийшин, зуухны гэмтэл, яндангийн хамгаалалт, залгаасаа шалгахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас сануулж байна.