Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэр дундаа 0-18 насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн байдаг. Үүнд 0-18 насны хүүхдүүдийг хамруулж буй. Хүүхдийн эрт илрүүлгээр хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл хамгийн өндөр хувьтай гарсан байна.
Тухайлбал нэг настай хүүхдийн аманд 8-12 шүд байх ёстой бол үүний 50 орчим хувь нь өвчилсөн байжээ.
Мөн 6-12 насанд хүүхдийн шүд солигддог. Гэтэл сүүн шүд унаж байнгын шүдээр солигдох энэ үед арван хүүхэд тутмын долоо нь шүдний өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан байна. 6-12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл 74 хувьтай гарчээ. Уг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний үр дүнгээс хамаарч улсын эмнэлгүүд өндөр настан, жирэмсэн болон 0-18 насны хүүхдээс бусад иргэдэд шүдний эмчилгээг төлбөртэй хийхээр болсон байна.
0 cэтгэгдэлтэй