“Төрийн хэмнэлтийн тухай” хуулиар төрийн автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглах нь хориотой. Иймд иргэдийн хяналтыг бий болгохын тулд төрийн албаны автомашинуудын улсын дугаарыг цэнхэр дэвсгэртэй болгосон.
Тэгвэл өнөөдөр /2024.11.22/ 83-51 УБҮ гэсэн цэнхэр дугаартай төрийн автомашинаар хүүхэд сургуульд нь зөөсөн гэх бичлэг цахим орчинд цацагдсан.
Дүрс бичлэгт, “хоёр хүүхэд цэнхэр дугаартай автомашинаас бууж байгаа нь харагдах бөгөөд бичлэг хийж буй иргэн тус автомашин дээр очиж, 83-51 УБҮ гэсэн улсын дугаарыг нь харуулаад, тус тээврийн хэрэгслийн жолоочид “төрийн машинаар хүүхэд зөөж болохгүй” гэсэн утгатай шаардлага тавих нь гарах аж. Харин тус тээврийн хэрэгслийн хууль сахиулах байгууллагын алба хаагчийн хувцас өмссөн иргэн жолоодож яваа нь гарах аж. Тэгвэл тус тээврийн хэрэгсэл нь цагдаагийн байгууллагын автомашин биш бөгөөд Дотоод хэргийн их сургуульд бүртгэлтэй байна” гэж ЦЕГ-аас мэдэгджээ.
0 cэтгэгдэлтэй