Гуя дагуулж хүзүү гулгуулах улс төрийн технологийн дагуу монголчуудыг сошиал орчинд битүү шөлний хэрүүл хийж байх хугацаанд буюу 2024 оны 11 сарын 22-ны өдөр Засгийн Газраас Улсын их хуралд нэгэн хуулийн хэрэгжилтийг хэдэн жилээр хойшлуулах хуулийн төслийг өргөн барьжээ. Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан улс төрийн намын хуулийн дагуу намууд 2025 оны 01 сараас өмнө хуульд нийцүүлэх бүх түвшний хурлаа хийж, дүрэм, хөтөлбөр, бүтцээ шинэчлэн батлах ёстой. Гэвч энэ хугацааг гурван жилээр хойшлуулж 2027 оны 08 дугаар сарын 01-ны дотор хүргүүлэх саналыг Хамтарсан засаг парламент уруу оруулж байгаа нь энэ аж. /Төслийг эндээс харна уу УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Товчхондоо МАН, АН, ХҮН намууд дотоод ардчилал, шинэчлэлээ хийхгүй, дарга нараа өөрчлөхгүй байсаар Л.Оюун-Эрдэнэ, Лу. Гантөмөр, Т.Доржханд гурав 2028 онд сонгууль удирдаж ороод мөнхөд эвсмээр байгаагаа илэрхийлж байгаа нь энэ аж.
Санаачилга Ардчилсан нам талаас гарсан гэх
Санаачилга Ардчилсан нам талаас гарсан гэх Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ санаачилга анх Ардчилсан Нам талаас гарсан гэх. Үргэлж л дотроо бужигнаж үймж байдаг характертай ардчиллынхны хувьд одоогийн дарга Лу. Гантөмөртөө гишүүд нь сэтгэл дундуур байгаа. Сул удирдагчийн зовлон ёсоор Лу дарга төрийн ажил, нийгмийн шинэчлэл хийхээсээ илүүтэй намын даргын суудал дээрээ үлдэх гэж хамаг цаг, нервээ барж яваа үед улс төрийн намын шинэ хуулиар намын их хурал, төлөөллийн төв байгууллагын хурлаа хийнэ гэдэг огцорно гэсэнтэй ялгаагүй үйлдэл. Иймээс АН талаас энэ санаачилга гарсанд гайхах хэрэггүй.
Ардчилсан намынхны стратегийн алдаа нь сонгуулийн дараа МАН тай Эвсэл байгуулахдаа сонгогчдын дэмжсэн мөрийн хөтөлбөрөө засгийн хөтөлбөрт хангалттай оруулж чадаагүй, төрд ажиллуулах боловсон хүчний бодлогоо тусгаагүй зүгээр л найман сайдыг фракцууддаа хуваагаад өгчихсөн байдаг. Өнөөдөр бодит амьдрал дээр энэ нам де факто найман “намын даргатай” ажиллаж Л.Гантөмөр даргын нөлөө харагдахаа байжээ. Улс төрийн яриа хэлцэл, томилгоо ярьж буй намын гишүүдийн олонх нь өөр сайдын үүдэн дээр сууж байгаа урт дарааллаас энэ байдлыг харахад амархан. Гишүүд нь өөрт нь итгэхгүй байгаа, өдрөөс өдөрт ганцаардаж буйгаа Лу дарга маш сайн мэдэж байгаа учраас all in хийж байгаа царай нь Хамтарсан Засгийн амийг ч авч мэдэх улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах төсөл юм.
Лу.Гантөмөр даргын “all in” стратеги гэдэг нь юу байна вэ ?
Сарын өмнө Лу. Гантөмөр дарга ажлын алба, ойрын хүрээллийн шадруудаа дуудаж уулзсан байна. Тэрээр 2028 оны сонгуульд намаа удирдаж орох тул одооноос хэнийг дэмжих дэмжихгүйгээ шуудхан хэлжээ. Ардчилсан намын их хурлын гишүүдээс 18 хүртэл гишүүнийг тэр дундаа 3 сайдыг дахин нэр дэвшүүлэхгүй хэмээн хэлсэн байна. Онцгойлон өөрийг нь ил шүүмжилдэг Говь-Алтайн О.Амгаланбаатар гишүүн, өөрөөс нь намын даргыг булаах гэж байна гэж харддаг бүлгийн дарга О.Цогтгэрэл, МҮДН,Морьтон фракцынханд гомдолтой байдгаа ч дурдаад амжиж. Мөн өөрийн зөвлөх Ш.Түвдэндоржоор намынхаа үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог хоёр зуун хүнээр багасгаж 300 хүргэх дүрмийн төсөл боловсруулуулсан нь саяхан нам дээрээ танилцуулагджээ. Намын нөлөө бүхий гишүүдийн яриагаар бол тэрээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших зорилготой ажиллаж байгаа аж. Магадгүй МАН ын хувьд зөөлөн боорцог гээд түүнийг “сонгосон” байж болох. Гэхдээ яг ингэж сонгоод МАН 2017 онд Жэнког ерөнхийлөгч болгож байсан алдаа ч бас бий. Жэнког бодвол Лу.Гантөмөр бол МАН ын хувьд ч унасан ч ялсан ч ялгаагүй тохиромжтой өрсөлдөгч юм. Уналаа гээд гарзгүй, гарлаа гээд ажил хийхгүй, залхуу учир Засгийн Газарт төвөг багатай гэж Ерөнхий сайд харсан байж болох билээ.
Харин ардчилсан намын өнцгөөр харвал энэ бол аймшигтай хувилбар юм. All in хийх Лу.Гантөмөрийн энэ стратеги нь намаа бүгдийг золиослоод, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд 3 хүнээс дөрөвт орж унасан ч намын дарга хэвээр байх Эрдэнэ 2.0 болох аймшигт хувилбар болчих эрсдэл байна.
0 cэтгэгдэлтэй