Авто замын нуух, явган хүний зам, талбайн цэвэрлэгээг тогтмол хийж байна

timelive.mn 2024-12-9

2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд нийт 35 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 4800 тн давс, 5590 тн бодисны бодит үлдэгдэлтэй байна.

Өгсүүр, уруу, сүүдэр газруудад халтиргаа гулгаа арилгах зорилгоор давс, бодис цацах мөн зам, талбайн үйлчлэгчид авто замын нуух, явган хүний зам, талбайн нарийн цэвэрлэгээг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.