
Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ Аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Сэлэнгэ сумын Онцгой байдлын газарт өндрийн гал түймэр унтраах автомашины асуудлыг шийдвэрлэж өглөө.
Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.
Тодруулбал,
Малчдын өвс, тэжээл 89 хувь хангагдсан;
Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь хангагдсан;
Сумын аюулгүйн нөөц 75 хувь хангагдсан;
Худгийн бэлэн байдал 91 хувь
Малын усан хангамж 93 хувь
Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь
Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна. Сэлэнгэ сум нь 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 10 сая гаруй толгой мал тоолуулжээ.
“Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Бодлого”, Шинэ хоршоо хөдөлгөөнийг хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох хүмүүс бол сум орон нутгийн удирдлагууд юм. Бүсчилсэн хөгжил, Шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд , Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү оновчтой үр дүнтэй хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох хэрэгтэй юм.
4 cэтгэгдэлтэй
Kuşadası profesyonel escort Masaj çok iyiydi ama biraz daha uzun olabilirdi. http://lpacademy.in/?p=13579
Jojobet site bilgisi ✨ Eğlenceli Çarklarla Büyük Kazançlara Adım At! https://kusadasi.kalp-escort.com/
🅠ücretsiz Slot Oyunu ve Büyük Spin Satın Alma İmkanları 🧨 🲠Her Çevirmede Kazanç Fırsatları Seninle! Hedefini Belirle, FreeSpin ile Eğlenceni Kazançla Taçlandır! https://kusadasi-bayans10.citiescort.com/
En fazla kazandıran slot makineleri 2024 🚀 Slot Oyunlarının Heyecanını Her An Her Yerde Yaşa! https://www.kusadasiteksex.com/