Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ, граж буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн бол зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд гэхэд 110 гаруй ТҮЦ-ийг буулгажээ.
Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн юм. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх бөгөөд өнөөдрийн /2025.04.14/ байдлаар нийт 2759 иргэн санал өгчээ. Үүний 84 хувь ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжсэн санал өгсөн байна.
Та бүхэн ЭНД дарж санал асуулгад оролцох боломжтой.


-21° C
3549.05

0 cэтгэгдэлтэй