
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнөөдөр /2025.04.15/ хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тус газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг “ОХУ-аас хууль бусаар оруулж ирж, эмчийн энгийн жороор олгодог өвчин намдаах эмийг өсвөр насныхан ахуйн нөхцөлд мансуурах зорилгоор 5-10 ширхгээр нь тарианы устай найруулж хэрэглэж байна. Улмаар өнөөдрийн байдлаар 13 хүүхэд судасны гадуур тарих болон судас бөглөрүүлэх шалтгаанаар НАС БАРЖ, 40 гаруй хүүхэд гар хуруугаа тайруулсан” гэв.
0 cэтгэгдэлтэй