
“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг. ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл түүний гаргасан эл үйлдэлтэй нь холбоотойгоор нийслэлийн Соёл урлагийн газар ХАМТРАН АЖИЛЛАХГҮЙ гэдгээ илэрхийлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг “Малайз улсад байхдаа мансууруулах бодис хэрэглэх арга, үйлдлийг сурталчилсан Icetop хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй нийслэлийн Соёл урлагийн газар болон хамтран ажилладаг 100 гаруй байгууллага нь ХАМТРАХГҮЙ гэдгээ илэрхийлсэн” гэв.
0 cэтгэгдэлтэй