
Улаанбаатар хотоос 2025-2028 онд 24 мега төслийг ямар нэгэн байдлаар эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн. 2025 оныг Бүтээн байгуулалтын жил гээд зарласан. Энэ утгаараа Сэлбэ дэд төвийн 10063 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна. Нийт 158 га талбайг чөлөөлж, төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр газар чөлөөлөлт 85 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 2206 айлын газрыг чөлөөлж, 1725 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулж, 1700 айлд нөхөн олговрыг хохиролгүйгээр даруй олгоод байна. Энэ утгаараа төсөл хэрэгжих Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэд газар чөлөөлөлтөд сэтгэл ханамжтай байгаа юм.
Өмнөх жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах нэртэй хэдэн ч төсөл хэрэгжиж, цөөнгүй нь царцсан. Царцах гол асуудал нь иргэд газраа чөлөөлүүлэхийг хүсдэггүй. Үндсэндээ газраа чөлөөлүүлж хохирохыг тэд хүсээгүй юм. Энэ удаад бол өөр. Сэлбэ гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хувьд үе үеийн орон сууцжуулах төслийн алдаа, туршлагаас суралцсан, түүнийг дахин давтаагүй төлөвлөгдсөн. Мөн Засгийн газрын дэмжлэгтэй буюу “20 минутын хот” үзэл баримтлалд нийцсэн цогц төсөл билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ганц орон сууцны хороолол барихгүй. Сургууль, цэцэрлэгүүд, худалдаа, үйлчилгээ, үзвэр, спортын төвүүд, авто, дугуйн болон явган замууд, ногоон байгууламж гээд хүнд хэрэгтэй бүхнийг Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл буюу Сэлбэ хотын хүрээнд барина.
0 cэтгэгдэлтэй