Оны эхний улиралд осол, гэнэтийн аюулаас шалтгаалж 16.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

timelive.mn 2025-04-17

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны эхний гурван сарын  аюул, ослын үзүүлэлтийг гаргажээ.

Тайланд дурдсанаар 1220 удаагийн гэнэтийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 132-оор буурсан үзүүлэлт юм. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд нийт 1345 хүн нэрвэгдэж 16.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Төрлөөр авч үзвэл,  

  • 2025 оны эхний 3 сард ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 26 удаа,
  • Геологийн гаралтай аюулт үзэгдэл16 удаа,
  • Биологийн гаралтай аюулт үзэгдэл 4 удаа,
  • Объектын түймэр  1002 удаа
  • Хүний үйл ажиллагаатай холбоотой осол 1174 удаа тус тус бүртгэгдсэн байна.