“Ц.Туваан сайд аа, битгий залхуур л даа. Мэдлэг, чадвар нь хүрэхгүй байгаа бол албан хаагчдаа соль“

timelive.mn 2025-04-17

УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АҮЭБ-ын сайд Ц.Туваанд хандаж “Журам бол авлига, хүнд суртал. Үүний эсрэг УИХ нь ажиллах гээд байна. Ц.Туваан сайд аа, битгий залхуур л даа. Мэдлэг, чадвар нь хүрэхгүй байгаа бол албан хаагчдаа соль” гэлээ