Эрдэс баялаг, уул уурхайн баялгийн менежментийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ

timelive.mn 7 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монгол дахь НҮБХХ-тэй хамтран эрдэс баялгийн салбарын менежментэд шударга байдлыг бэхжүүлэх Интегра санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү санаачилга хөтөлбөрийг Люксембург, Дани, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгээр Монгол, Ангол, Мадагаскар, Зимбабве гэсэн дөрвөн улсад хэрэгжүүлнэ. Энэ нь байгалийн нөөц баялаг, ялангуяа эрдэс баялаг, уул уурхайн баялгийн менежментийг бэхжүүлэх, ёс зүйтэй, шударга байдлын эрсдэлийг шинэлэг, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй арга барилаар илрүүлж, бууруулахад чиглэх юм. Төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний оролцогчдод бодит, шинэлэг шийдлүүдийг туршиж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх аж.