
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн даатгуулагчийг төлөөлөх шинэ гишүүнийг томилох нээлттэй сонсгол болов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Би орон нутагт ажиллаад ирсэн. Хэд хэдэн аймгийн эмнэлэгт очлоо. Сумын эмнэлэгт өглөө 08.00 цагт ажилдаа ирдэг хүн алга, тэнд байдал их хэцүү байна. Эмч нар нь хувийн дансаараа иргэдээс мөнгө авч байна. Харуул хамгаалалтгүй байна. Эмнэлгийн ажилтнууд,өвчтөнүүд нэг өрөөнд хамт хэвтдэг юм байна.
Иймд иргэд арга буюу аймгийн эсвэл нийслэлийн эмнэлгийг бараадаж байна. Сумын эмнэлгүүдийн санхүүжилтийг нэмэх тал дээр Эрүүл мэндийн даатгалын сан анхаарна уу.
Бүх эмнэлгийн санхүүжилтийг танаж хасаж байна. Эмнэлгүүдийн гүйцэтгэлийн 60-70 хувийгл санхүүжүүлдэг. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Хөвсгөл аймгийн эмнэлэг ямар ч авлагагүй, өргүй, биеэ даасан байдалтай байна. Маш сайн ажиллажээ. Том хагалгаануудыг биеэ даан хийж байна” гэв.
1 сэтгэгдэлтэй
Awesome https://is.gd/tpjNyL