
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ” БНХАУ болон Монгол улсын хооронд хийгдэх хил дамнасан бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын талаар гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж, хэлэлцлээ. Зам, тээврийн яаманд өгөгдсөн үүргийн дагуу гэрээгээ хийх ажлаа үргэлжлүүлж байна. ЗТЯ хувьд хил дамнасан гүүр байгуулах ажлыг хийж байна. Энэ гэрээ зурагдсны дараа урд хөрштэйгээ ярьсны дагуу Таван толгой ажлын хэсэг гараад ажиллана. Төлөвлөгөөний дагуу “Чайна Энержи” болон БНХАУ-д суугаа элчин сайдын яам, хөгжлийн хороо хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд эхэлнэ. Хоёр талынхан өөр өөрийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтаа хийж эхэлнэ.
Б.Дэлгэрсайхан: Ганцмод-Гашуунсухайт боомтыг төмөр замаар холбох ажлыг ирэх сарын 14-нд эхлүүлнэ
Монголд буюу өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалтын хувьд энэ сарын 1-ний өдөр олон улсын тендер зарласан байна. Тус тендерт хоёр компани оролцохоор саналаа ирүүлсэн.Барилгын материал явуулах, төмөр замын хаалттай бүс нээх, явуулын гааль ажиллуулах гэх мэт хэрэгтэй бүх зүйлсийг бэлтгэж байна. Бид богинохон хугацаанд нээлтийг хийж байгаа. Учир нь бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлж, эрт дуусгах төлөвлөгөөтэй байна. Нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерийн материалууд ирсэн ч бид үүнээс богино хугацаанд хийхээр хэлцэл хийнэ. Цаашид бид аль болох ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж хоёр талын нөхцлийг хангасны үндсэн дээр хугацааг богиносгох асуудал дээр ажиллаж байгааг хэлье. Төмөр замыг холбох явцад Хятадын талд гурван гэрээ батлагдсаны дараа “Чайна Энержи” компани энэ жил 5 сая тонн нүүрс, дараа жил 5 сая тонн нүүрс зэрэг төмөр зам ашиглалтад орох хугацааны нүүрсийг зөвхөн төмөр замаар оруулах, тээвэрлэх асуудал дээр гэрээндээ тусгаж Хятадын талтай тохиролцсон” гэв.
1 сэтгэгдэлтэй
Very good https://shorturl.at/2breu