
Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга чуулганы хуралдаан тасласан, “Төгрөг нуур”-ын ордыг худалдсан зэрэг олон асуудалд нэр холбогдоод байгаа билээ. Түүнийг тойрсон асуудлуудад түүний охин Б.Намуун ийн тайлбар өгчээ.
Тэрээр “Яг одоо бидний амьдралд байж байгаагүй их гүтгэлэг, гүжирдэлт явагдаж байна. Биднийг тайван суулгахгүй үнэхээр завгүй байлгаж байж чадаж байна. Гэвч худал мэдээлэл болохоор эхнээсээ нотлогдсоор байна…
Тэд үнэхээр хүчтэй юм, үнэхээр их мөнгөтэй юм бас үнэхээр том гүтгэлэгийн машинтай юм аа!
Худал мэдээ мэдээлэл, гүтгэлэг, доромжлолыг тасралтгүй энэ удаан хугацаанд явуулах мөнгөтэй, нөөцтэй бүлэг юм аа!
Миний аав хэнд ч өргүй ээ!
Хаана байна тэр журмын үнэнч нөхөд?
Хаана байна тэр олон амлалт өгч тусламж, дэмжлэг гуйн авч байсан хүмүүс?
Хаана байна тэр намын фракц, хамтрал?
Хаана байна тэр хуурай ах дүүс болцгоож явдаг хүмүүс?
Бүгд сайн хүн болж жүжиглэсэн хоёр нүүртэй, хоосон сэтгэлтэй, хүний доод хүмүүс байсан юм даг уу даа та нар?
Яг одоо үнэхээр хүнийг дуудаж болох хамаг муу бүхнээр дуудуулж, гүтгүүлж, доромжлуулж байна. Гэвч, “Сайн хүний нэрийг муу хүн гутаана аа” гэдэг дээ. Тэд миний аавын нэрийг мянгантаа худалдаж идсэн ч мохохгүй ээ!
Нэг гараараа адгийн худал хэргүүд зохиож гүтгэлэг хийгээд,
Нөгөө гараараа Төрийн төлөө үнэнчээр зүтгэх ам тангараг өгч байгаа хүмүүст хэзээ ч итгэж болохгүй ээ!
Монголчууд тэнэг биш ээ! Та нарын гүтгэлэг доромжлолыг бүгд тод томруунаар харж байна аа!
Миний аав хэнд ч өргүй ээ!” гэжээ.
1 сэтгэгдэлтэй
Very informative, thanks for sharing!