Ч.Лодойсамбуу: Төр, хэвлэл хоёрын зах зээл булаацалдаад байгаа байдлыг арилгах ёстой. ЗГ-аас оруулсан хуулийн төсөл дээр том бүрэлдэхүүнтэй ажиллана

timelive.mn 2025-04-25

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тодруулж байна. УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.