Х.Сумъяадоржид мессеж санал илгээхэд алдаа заагаад хүлээж авахгүй байжээ

timelive.mn 2025-04-28

Монгол HD телевизээс бэлтгэн хүргэдэг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн өчигдрийн /2025.04.28/ дугаараас оролцогч Х.Сумъяадорж, хамтрагч Б.Халиуны хамт хасагдав. Тэгвэл цахим орчинд түүнийг хасагдсанд үзэгчид дургүйцэж, шударга бус шүүлт боллоо гэх постуудыг оруулж байна. Мөн оролцогч Х.Сумъяадоржийн хувийн дугаар болох 4 дугаарыг санал авах 156666 тусгай дугаарт илгээхэд алдаа зааж байсан тухай үзэгчид цахим орчинд нийтэлж байна. Тодруулбал, түүний санал авах хувийн дугаар 4 гэсэн дугаарыг 156666 дугаарт илгээхэд “Буруу дугаар луу мессеж илгээсэн байна” гэсэн алдаа заагаад санал өгөх боломжгүй байсан аж.