Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ж.Энхжаргалан хүүхдүүдээ дагуулсаар Их Нарангийн хогийн цэгт очин “Хичээлээ хийхгүй, ээжийнхээ үгэнд орохгүй бол энд амьдардаг хүмүүс шиг болно шүү” гэж айдаст автуулж, тэднийгээ мотивицжуулсан талаараа өөрийн нүүр номд бичсэн нь олны дургүйцлийг төрүүлэв.
Төлөөлөгч нь ард иргэдийн амар тайван амьдрал, дэд бүтэц, бодлого шийдвэрт эерэгээр нөлөөлөх учиртай бус уу?!
Тодруулбал тэрбээр “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа. Аав ээж нь өглөөний ургах нартай уралдаж гарч орой харанхуй бүрэнхий болоход ажлаа тараад орж ирдэг. Үхтлээ ажиллаж олсон мөнгөө сургалтын төлбөрт нь өгдөг. Эцсийн бүлэгт үр хүүхдүүддээ сайн боловсрол олгоё сайн хүн болоосой ээж ааваасаа хойш өөрийгөө амьдралаа аваад явчихдаг хүн болоосой гэж бид хүсдэг. Заримдаа хүн байгаа зүйлээ харьцуулах зүйлгүй үед үнэлдэггүй. Зовлон гэж боддог зүйл нь жаргал байдаг” гэжээ. Нэг үгээр төрийн хүн баян ядуугийн туйл кастын системээ хүлээн зөвшөөрч, ядуу дорой нэгнийг чичлэн, ийм л хүн битгий байгаарай хэмээн үр хүүхдэдээ захиж л дээ. Мэдээж ямар ч эцэг эх үр хүүхдээ уруу дорой яваасай гэж хүсэхгүй ч бусдыг чичлэн ойлгуулахаас олон эерэг арга бий.
Хогийн цэгт амьдарч, тэндээсээ өдөр өдрийн орлогоо залгуулдаг иргэдийн шалтгаан харилцан адилгүй. Төрөхөөсөө л бичиг баримтгүй, боловсролгүй, боловсролд хамрагдах боломж хомс, эцэг эхийн буруугаас гэх мэт олон шалтгаан бий. Ер нь шударгаар онц сурсан ч боловсролын сангаас эрх мэдэлтнүүдийн муу сурлагатай хүүхдүүд л хувь хүртдэг нийгэм бий болсныг бид өнгөрсөн хугацаанд харсан. Хүн бүрийн нийгмийн гараа өөр, нийгэм нь тэгш бус боломжтой. Мөн хүн бүр дээд боловсролтой, үнэтэй машин, хаустай байх ч албагүй. Хогийн цэг дээрх ядарсан нэгний амьдралаар жишээ авч хүүхдэдээ хичээл заах бус харин төлөөлөгчийн хувиар асуудлыг анхааралдаа авч цаашид нийслэлийн иргэд хогоо ангилан ялгах, хогийн цэг бус хог дахин боловсруулах олон үйлдвэртэй болох талаарх шийдэл байсан бол хамаагүй “амьдралтай” байх байлаа.
Зүй нь нийслэлийн 1,5 сая гаруй иргэнийг төлөөлөх албан тушаалтан буюу төлөөлөгч гэдэг нь ард иргэдийн амар тайван амьдрал, дэд бүтэц, бодлого шийдвэрт эерэгээр нөлөөлдөг хүн байх учиртай бус уу. Гэтэл дээрх сэдвээр олны дургүйг хүргэж, талцуулчхаад “Маргааш та нарыг бүр стресстүүлнэ” гэх утгатай зүйл бичжээ.
Үүнтэй ижил төстэй өмнөх “тэнэглэлүүдийг” дурдахад “Шарк танк” нэвтрүүлгийн шүүгч Ц.Батбаатар нийтийн тээврээр зорчиж буй хүүхдийнхээ зургийг нийтлээд хал үзэж, халуу чулуу долоолгож байна гэх утгатай зүйл бичсэн нь мөн л олны дургүйг хүргэв. Учир нь түүнийхээр бол автобусанд сууж явах нь амьдралын зовлон бэрхшээлүүдийн нэг гэжээ. Мөн 2020 оны сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Түмэнтэйгээ хүн шүү” гэдгээ харуулах гэсэн Амартүвшин нэгэн жаалхүүгийн хажууд үнэтэй унадаг дугуйтай зогссон зураг нь мөн л олны эгдүүг хүргэж байв.
Монгол Улсын аливаа хууль, хэрэгжүүлж буй бодлого бүгд хүний эрхийг дээдэлсэн байх учиртай хэмээн УИХ-ын дарга чуулган бүрийн индрээс бахдалтайяа тогтмол мэдэгддэг. Гэтэл төрийн байгууллагын “хурган дарга” төлөөлөгч гээд бусад нь хүний эрхийн мэдрэмжгүй байхаар тэр индрээс хичээнгүйлэн сануулах үгс үнэгүйдэж буйн илрэл.
Энэ мэт мэдрэмжгүй, хүний эрхийн талаар мэддэггүй албан тушаалтнууддаа хүний эрхийн талаар мэдлэг олгох, олон нийтийн сүлжээнд биеэ хэрхэн зөв авч явах, ёс зүйтэй байх талаарх сургалтыг нэгдсэн журмаар заавал яасан юм бэ?

-35° C
3561.64



4 cэтгэгдэлтэй
Okay, tk88vina is legit! Been playing for a while now and haven’t had any issues. Reliable and fun, which is all I ask for. What are you waiting for tk88vina
Downloaded the win222app. Easy enough to use. Didn’t win much sadly, but maybe you’ll have better luck. Give it a try and see if you can win here: win222app
Heard good things about 222betloginapp. Downloaded and used the login and it worked just fine. Check the app out for yourself: 222betloginapp
Alright, let’s talk 5sbetvip. They tout themselves as VIP, and while the game selection is decent, I’m not sure I felt the VIP treatment on my first go-around. Worth exploring but temper your expectations. Do your research first with 5sbetvip.