ДУГУЙ ЦАГААН АЛХАЛТ, АМРАЛТЫН БҮСЭД ТОХИЖИЛТ, ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ХИЙЛЭЭ

timelive.mn 2025-05-5

Хан-Уул дүүргийн хаврын их цэвэрлэгээгээр “ХАН УУЛ АГРО” ААТҮГ-аас захиргаа, авто бааз, зам талбайн ногоон байгууламжийн албаны нийт 52 хүний бүрэлдэхүүнтэйгээр 11-р хороо Дугуй цагаан алхалт амралтын бүсийн 15000 мкв талбайн шар өвс хадаж, голын ай сав дагуу унасан мод хог хаягдлыг ачиж тээвэрлэн ажиллалаа.

-Мөн Дугуй цагаан амралтын бүсийн хүүхдийн тоглоомын талбай, явган зам талбайд чийгтэй цэвэрлэгээ хийж, хогийн сав байрлуулсан бөгөөд нийтийн ОО хэвийн ажиллаж байна.
-Иргэд та бүхнийг эко орчинд агаар салхинд амарч, тухлахдаа хог хаягдлаа зориулалтын хогийн саванд хийж, эрүүл, цэвэр орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.