2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээхийг сануулж байна

2023-01-2

Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн И-Баримт аппликейшн, И-Халамж системээр явуулдаг болсон. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгджээ. Өөрөөр хэлбэл, та өнгөрсөн жил хүсэлтээ явуулж, бүртгүүлсэн ч энэ жил дахин илгээх шаардлагатай юм.

Жишээ нь та ehalamj.mn сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрнэ. Улмаар хүүхдийн хуримтлал цонхон дээр дарж ороод хүсэлтээ гаргана.

Хүсэлт гаргахдаа 1-12 сарыг бүгдийг сонгох болон зарим сарыг сонгохгүй орхиж, хүүхдийн мөнгөө хуримтлуулах боломжтой юм. Хэрэв хүсэлтээ илгээгээгүй тохиолдолд хүүхдийн мөнгөө авах боломжгүй бөгөөд автоматаар хуримтлагдахыг сануулж байна.