БНСУ-ын Почон хотын цагдаагийн газраас өнөөдөр өглөө 50 гаруй насны монгол иргэнийг бусдын амийг санаатайгаар хохироосон хэрэгт сэжигтнээр татаж баривчилсан тухай мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, нэгдүгээр сарын 1-нд сэжигтэн А нь хохирогч болох 30 орчим насны монгол иргэн Б-г унтаж байхад хутгалж хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
А, Б нь анх арванхоёрдугаар сарын 31-нд Солонгост амьдарч буй монголчуудын үдэшлэг дээр танилцжээ. Үдэшлэгийн үеэр тэд маргалдаж , улмаар А нь өөрийгөө үл тоомсорлож байна хэмээн үзсэн тул согтуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогджээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
0 cэтгэгдэлтэй