Тайландын Хаант улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th цахим холбоос, эсхүл дараах “QR” кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж.
Иймд тайландад зорчих иргэд дотоодын хууль, дүрмийг чанд сахиж, тус улсад зорчихоос гурав хоногийн өмнө дээрх холбоосоор нэвтэрч, хилээр нэвтрэх хуудсыг бөглөж, нэвтрэхийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

-28° C
3565.76

3 cэтгэгдэлтэй
Just downloaded the jjwinapk app. So far, so good – pretty easy to navigate. Gonna give it a proper run tonight. Hoping for some wins! Get the app, guys jjwinapk!
Heard some buzz about 888win2, so I gave it a try. Not bad, not bad at all. Worth a look if you’re bored. See what’s up at 888win2.
Okay, VN168lottery… lottery’s always a gamble but hey, you gotta be in it to win it right? Gonna buy a ticket and cross my fingers! Wish me luck folks! Try your luck! vn168lottery