Насны хишгийг ирэх сард олгоно

2023-01-10

Ирэх сард насны хишиг олгоно. Ахмадууд 65 насанд хүрсэн бол дараа жилийн цагаан сарын шинийн 3-ны өдрөөс эхлэн насны хишиг авдаг. Насны хишгийг дараах насны ангиллаар олгоно.

Үүнд:

  • 65-69 настай ахмад настанд 50 мянга
  • 70-79 настай бол 80 мянга
  • 80-89 настай бол 150 мянга,
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог.