ХНХЯ: Төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй учир иргэд өөрсдөө мэдээллээ засуулж, хүүхдийн мөнгөө авах боломжтой

2023-01-17

ХНХЯ: Мэдээлэл алдаатай бол засуулах бүрэн боломжтой. Өрхийн ам бүлийн мэдээлэл зөрүүтэй бол хорооны засаг даргад хандах, хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгж болон хорооны засаг даргад хандаж мэдээллээ шинэчлүүлэх юм. Мэдээллээ засварласны дараа ХНХЯ-наас өрхийн амжиргааны түвшинг дахин тодорхойлоод, хүүхдийн мөнгийг олгох боломжтой.

ХНХЯ-аас яагаад засч болохгүй байна вэ гэвэл төр хувь хүний мэдээллийг засах боломжгүй. Тиймээс иргэдтэй нийлж мэдээллээ зөв болгож, өрхийн амжиргааг дахин тодорхойлж, хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой.

Өчигдрийн хувьд иргэд И-Монголиа, И-Халамжаар хандсан учир урьдчилан мессежээр илгээсэн* гэв.