Б.Жавхлан: Цагаан сар дөхөж байгаа үед гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

2023-01-17

Сангийн сайд Б.Жавхлан: 2009 оноос эхэлж хүүхдийн 20 мянган төгрөг олгож эхэлсэн. Тухайн үед зорилтот бүлэг рүү чиглэж, халамж хэлбэрээр олгож байсан. Өөрөөр хэлбэл халамжийн ажилтнууд хороо, өрхөөр явж асуумж бөглүүлж, хүүхдийн мөнгийг олгож байлаа. Сүүлдээ 80 мянган төгрөг олгодог болсон. Ингэж явсаар 2020 оны дөрөвдүгээр сард Covid-19-ийн н.өхцөл байдалтай уялдуулж хүүхдийн мөнгийг эдийн засгийн бодит дэмжлэгтэй уялдуулж 100 мянган төгрөгийг хүүхэд бүрд олгож эхэлсэн.

Хүүхдийн мөнгө бол байгалийн баялгийн тэгш хуваарилалт биш. 1072 хувьцаа байсан бол хэнийг ч алаглаж өгөхгүй. Тиймээс иргэд хүүхдийн мөнгийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Халамжийн тухай хуульд 2023 оноос өөрчлөлт хийж хүүхдийн мөнгийг халамж мөн гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр дамжуулж орлого нь унасан өрхүүдийг дэмжих бодлогыг баримталж байна.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд өгнө. Тиймээс есөн хувьд багтсан л бол хүүхдийн мөнгөнөөсөө татгалзахыг хүсч байна.

2020-2022 онуудын статистикаас харахад хүүхдийн мөнгө авч байгаа өрхүүдийн 30 хувь нь тогтмол авдаггүй. Хадгаламжид шилжүүлдэг судалгаа байдаг. Төр анх удаа өөрт байгаа мэдээллийг ашиглаж, өрхийн амьжиргааны түвшинг тооцоолоод хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байна. 

Бид хүүхдийн мөнгөний мэдээллийн системийн алдааг засварлаж чадвал хоёрдугаар сар гарсан үед нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг нь нөхөж өгнө. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө. Түүнчлэн Цагаан сар дөхөх учраас үүнтэй уялдуулан, гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэв.