Нутгийн баруун хагаст салхитай, шороон шуургатай хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
2023 оны гуравдугаар сарын 05-09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас, цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 8-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -8…-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16…-21 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
0 cэтгэгдэлтэй