Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон байна

2023-03-23

Энэ жил дэлхийн усны өдрийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор Монгол Улс тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт* усны салбарын үндэсний чуулганыг 3 дугаар сарын 24-нд зохион байгуулж, салбарын хувьд тулгамдсан асуудлуудаа нэгтгэн ярилцаж, шийдлийн түвшинд анхаарч ажиллахаар болсон юм. Тус чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцоно.

Чуулганыг угтаж төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид гурван өдрийн туршид усны салбарын тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн ярилцаж, санал шүүмж, дүгнэлтээ нэгтгэлээ.

Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгээд байна.