Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил болох “Инээмтгий хүн” романыг Pro театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвиж үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Энэ зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болдог.
Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болоод нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хос болно. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчрахгүй.
Харин тус жүжгийн зохиолыг УИХ-ын эрхэм түшээд уншсан болов уу.
0 cэтгэгдэлтэй