Өмнөговь аймагт “Нэг сум нэг хоршоо” хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгууллаа

2023-04-30

2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын санаачилгаар “НЭГ СУМ НЭГ ХОРШОО” хэлэлцүүлэг зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, МХААХҮХ, ХААБ болон Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн ХХААҮГ хамтран зохион байгуулсан.

Тус зөвлөгөөнд ХААБ-ээс малчид, хоршоод биржээр дамжуулан түүхий эдээ борлуулах боломж, үр ашгийн талаар болон биржээс хоршоодыг чадавхжуулах, тэдгээрийг дэмжихэд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулга, мэдээлэл хийсэн ба ХААБ-ийн байнгын бус гишүүн 3 хоршоо өөрийн тэргүүн туршлагаас хуваалцлаа.

May be an image of 2 people, dais and text that says "01 хоршьоны товт танилцу SHΓÎ алсынхарла иргэдийг хунс бараагаар тасалдалгуй найдвартай 02 03 зорилго гишууддээ уйлчлэх замаар тэдний орлогыг нэмэгдуулэх, нийгэм оюуны болон ахуйн нийтлэг хорогц хангахад оршино. зорилт орон нутгийн хогжилд тодорхой хувь нэмэр руулах байрыг болгох гишуудийе нийтлэг п хангах гишуудийн амъдралын чанарыг дээшлуулэ 04 05 байгуулагдсан он: 1993 онд "ундрал" нэгдлийн суурин дээр байгуулагдсан. гишүүн ΘΡΧ: 216 гишуудийн TOO: 332 06 уйл ажиллагааны чиглэл борлуулалт, хангамж. туухий бэлтгэн балтрннийдуулэлт уйлдвэрлэл, уйлчилгээ"