Засгийн газрын 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцогч хоршоог чадавхжуулах сургалтын чиг үүргийг “Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо”-нд шилжүүлэхээр болсон билээ. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцогч тусгай зохицуулалттай зах зээлд ажиллах оролцогчийг мэргэшүүлэх сургалтын чиг үүргийг “Хөдөө аж ахуйн бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо”-нд шилжүүлэхээр болсон.
Тиймээс Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны Ерөнхийлөгч Ц.Алтантуяатай 5 дугаар сарын 09-ний өдөр уулзалт хийж, ”Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан бол “Хөдөө аж ахуйн бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоотой 5 дугаар сарын 02-ны өдөр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.
0 cэтгэгдэлтэй