ХХААХҮЯ болон хөдөө аж ахуйн салбарынхан ногоон төгөл байгуулж, 1000 мод тарилаа

2023-05-22

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны санаачилгаар “Ногоон төгөл” байгуулах ажлыг эхлүүллээ.

Тус төгөлд салбар яамны албан хаагчид болон хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан мод тарьж, тарьсан модоо бүрэн бойжтол хуваарийн дагуу хариуцлагатайгаар усалгаа, тордолгоо долоо хоногт 1-2 удаа хийнэ.

“Ногоон төгөл”-ийн эхний 1000 модыг ХХААХҮЯ болон харьяа байгууллагууд, агентлагийн албан хаагчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцон тарилаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нийт 680 сая мод тарьж, ургуулах юм. Нийслэл хот гэхэд 2030 он хүртэл 13 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3,500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 30 сая, нийт 120 орчим сая мод тарьж, ургуулах юм.

May be an image of 3 people and text that says "XAA-H бирж теххк"