Хонь ноослогч чиргүүлийн туршилт хийлээ

2023-06-16

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хонь хяргах цахилгаан машинаар тоноглогдсон чиргүүлийн туршилтыг амжилттай хийлээ.

Уг тоноглогдсон чиргүүлээр малчны хотонд очиж экспортлох хонины ноос хяргах төдийгүй органик ноосон бордооны түүхий эд болох хаягдал ноосыг ялган авдаг юм байна.

Хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж байгаа машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байна. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй байдаг. Өнгөрсөн оны байдлаар манай улсад 32 сая хонь тоологджээ.