ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг онлайн орчинд экстремист үйлдлийг хянах, илрүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх бакалаврын хөтөлбөр нээсэн тухай Известия сонин Лхагва гарагт мэдээлжээ.
Тус улсын Терроризмтой Тэмцэх Үндэсний Хорооны дэмжлэгээр Оросын Ардын Аж Ахуй, Төрийн Удирдлагын Академи ийм шинэ анги нээж байгаа юм байна.
“Сошиал медиа цагдаа” нь онлайн орчинд терроризм, гэмт хэрэг, өсвөр насныхны амиа хорлолт, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэх үндсэн үүрэгтэй байхыг хөтөлбөрийн удирдагч Лидия Малыгина ярьжээ.
Төгсөгчид нь “Төрийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн дэмжлэг” чиглэлээр бакалаврын зэрэг хүртэж, кибер дээрэлхэлт, хувийн мэдээллийн аюулгүй байдал, экстремизм гэсэн гурван чиглэлээр мэргэших гэнэ.
Эх сурвалж: Известия
0 cэтгэгдэлтэй