Хятадын эдийн засаг 2023 онд 5 хувиар өсөх магадлалтай гэв

timelive.mn 2023-11-9

БНХАУ-ын Ардын банкны дарга, Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний товчооны дарга Пань Гуншэн “Жинь Рун Жие-2023” форумын жил тутмын хуралд оролцохдоо, “Хятадын ДНБ энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өссөн. Жилийн 5 хувийн өсөлтөд хүрэх урьдчилсан зорилт биелэх бүрэн боломжтой байна” гэв.
ОУВС саяхан Хятадын 2023 оны эдийн засаг 5.4 хувиар өсөх төлөвтэй бөгөөд энэ өсөлт дэлхийн томоохон эдийн засгийн цогцуудыг тэргүүлнэ гэсэн таамаглал гаргасныг Пань Гуншэн мөн танилцуулсан байна.
Мөн тэрээр: “Хятадын эдийн засгийн өсөлтийг хоёр өөр өнцгөөс ажиглах нь зүйтэй. Нэгд, суурь тооны цар хэмжээ. Хятад улсын ДНБ-ний ерөнхий хэмжээ 120 их наяд юаниас давж, суурь тоо асар их нөхцөлд 5 хувийн өсөлтөд хүрэх нь багагүй хурдтай өсөлт болно. Хоёрт, эдийн засгийн өсөлтийн хурд. Өсөлт ба тогтвортой байдлыг сайтар тэнцвэржүүлэх шаардлага бий. Хятадын эдийн засагт зүй зохистой өсөлт хэрэгцээтэй. Гэхдээ өндөр чанартай, тогтвортой хөгжиж, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээ шинэчлэх нь өндөр хурдтай өсөлтөөс илүү чухал юм” гэв.
Г.Бямба