Сугалааны тохирлын мэдээ

timelive.mn 2023-11-16

Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 39585218 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 4
6 орон таарсан 42
5 орон таарсан 350
4 орон таарсан 3584
3 орон таарсан 35647
баримт тохиролд таарч, нийт 39628 азтан тодорлоо. Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.