Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хорих ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой, “Багтай зэсвэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохиулж, зодох зэргээр эрүүдэн шүүсэн” гэсэн гарчигтай нийтлэл цацагдсан.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад, Д.Мөнх-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу Улсын Их Хурал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, прокурорын байгууллага, Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийсэн.
Д.Мөнх-Эрдэнийг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, хүний эрх зөрчсөн асуудал байхгүй.
Энэ бол худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдсан үйлдэл” гэсэн тайлбар өглөө.
1 сэтгэгдэлтэй
Шанаадаад унагаж бгаа бичлэг худлаа юмуу.