Завхан аймагт салхи 24м/ц хүртэл шуурч агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

timelive.mn 2023-12-5

Өчигдөр Баян-Өлгий аймгийн баруун хэсгээр 0.0-6.0 мм цас орж, салхины хурд 12-20 м/с хүрч, цасан шуурганы үргэлжилсэн хугацаа 1-4 цаг, Завхан аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.2-3.0 мм цас орж, салхины хурд 12-16 м/с, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Харин Ховд аймгийн нутгийн хойд хэсгээр салхины хурд 18-28 м/с, зарим үед секундэд 24-38 м/с хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр 18-27 м/с, зарим үед секундэд 22-30 м/с хүрч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа.